Ховд аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Админ | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Ховд аймгийн Булган, Үенч суманд гарчээ. Улмаар өвчний улмаас хоёр сумын нутгийг хамран 700-гаад мал өвчилсөн байна.

Өвчилсөн малаас дээж авч шинжилгээнд явуулсан ба урьдчилсан байдлаар шүлхий өвчин мөн гэсэн хариу ирээд байгаа аж. Тиймээс Булган, Үенч аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон тул иргэд хөдөлмөрчид, Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top