Бүх хүн төрөлхтний наадам гэж хэлж болох Олимпийн 31-р наадам 2016 онд Бразил Улсын Рио Де Жанейро хотноо болно. Тэгвэл Рио-2016 олимпийн наадмын тасалбарыг энэ сараас худалдаанд гаргахаар болсон байна. Ингэхдээ тасалбарын захиалгыг онлайн хэлбэрээр авах аж. Энэ удаагийн Олимпийн наадмын тасалбарийн хамгийн доод үнийг 15 ам.доллараар тогтоосон бөгөөд ихэнх тасалбарын үнийг 27 ам.доллараас бага байхаар тооцоолсон байна. Тасалбарын нийт 70 хувийг Бразилчуудад үлдээх тухай олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )