Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын тамирчин болохоор АНУ-ыг зорьсон билээ. Тэрбээр одоо АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Н.Төгсцогт таван жилийн хугацаатайгаар “Гуссен Промоушн” гэх компанитай гэрээ үзэглэсэн бөгөөд түүний мэргэжлийн боксын рингэнд хийх анхны албан ёсны тулаан энэ сарын 14-ний өдөр Лас Вегас хотын “MGM Grand Arena”-д болохоор зарлагдсан байна. Тэрээр одоогоор эхний тулаанаа хийх нь тодорхойгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Hentei hiih ni todorhoigvi bna
amjilt