Монголын жүдочид Хонконгт өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

"ХонКонг-2015" олон улсын жүдо бөхийн тэмцээнд манай 12 тамирчин хүч үзэж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Р.Алтанбагана, Ч.Чинхүсэл нар барилдана. Мөн 60 кгд У.Басхүү,  66 кг-ын жинд Б.Пүрэвдаваа,  73 кг-д О.Бадмаанямбуу, +100 кг-ын жингийн ангилалд Б.Лхагва-Очир, Т.Түвшинтулга нар хүч үзэх юм.

Харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Г.Мядагбадам, 48 кг-ын жинд Б.Хорлоо, 52 кг-д Б.Мөнхжаргал нар хүч үзнэ. 57 кг-д М.Ичинхорлоо, 70 кг -ын жинд Ц.Мөнхгэрэл шилдэг жүдочидтой өрсөлдөнө. Монгол Улсын баг тамирчдын дасгалжуулагчаар Г.Энхбаяр, З.Сүхчулуун нар ажиллаж буй юм байна. “Хонгконг-2015” тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдоч өрсөлдөж байгаа аж. Тэмцээн гурав хоног үргэлжилж, ирэх  ням гарагт өндөрлөнө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урилга(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА-ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ ТАЙВАН ЦУГЛААН 2015-03-07-НЫ 12 цагт ЧИНГИСИЙН ТАЛБАЙД БОЛНО.

0  |  0
Top