Монголын ширээний теннисний тамирчид Голландын Роттердам хотноо болох ДАШТ-д оролцохоор өнөөдөр мордоно. Энэ сарын 8-15-нд тус хотын "Аhоу" ордонд ширээний теннисний нэг бүрчилсэн төрлийн 51 дэх удаагийн ДАШТ болох юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс улсын хошой аварга, спортын мастер Б.Баярмагнай, спортын мастер Л.Баярмагнай, спортын дэд мастер З.Анар, Б.Цэрэнтогтох нар дасгалжуулагч С.Галбадрахын хамт оролцоно. Харин эмэгтэйчүүдээс улсын 6 удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Ч.Номин-Эрдэнэ, М.Баярмаа, 14 настай спортын дэд мастер С.Мишээл нар ОУХМ Т.Энхтөр дасгалжуулагчийн хамт оролцох юм. Ширээний теннисний төрлөөр сондгой тоотой онд нэг бүрчилсэн терлийн, тэгш тоотой онд багийн ДАШТ явуулдаг уламжлалыг 2001 оноос эхлэн мөрдөж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )