Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг “Russia-2018″ Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийхээр энэ сарын 8-ны өдөр Зүүн-Тиморыг зорисон юм. Шигшээ баг гуравдугаар сарын 12-нд Зүүн-Тиморын багтай тоглох юм байна. Харин гуравдугаар сарын 17-нд эх нутагтаа тоглоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Хоромхон, ТЕЦ-4, лигийн томоохон багуудын шилдэг гэсэн тоглогчид багтжээ.
Шигшээ баг нь Монголын шилдэг дасгалжуулагч нар болох С.Пүрэвсүх, Б.Ганбат, Ш.Баянжаргал нараар бэлтгэгдэж байгаа юм. Дашрамд дуулгахад гуравдугаар сарын 17-ны өдрийн 16 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Зүүн Тиморын багтай тоглох бөгөөд Монголын хөлбөмбөг сонирхогч залуучуудыг хүрэлцэн ирж багаа дэмжихийг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )