Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Скай ресорт”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд 15 байгууллагын 70 гаруй тамирчин медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. 1951 оноос эхлэн зохиогдож эхэлсэн УАШТ маргааш өндөрлөнө. Энэ жилийн онцлог нь сүүлийн 20 гаруй жил зохион байгуулагдаагүй 30 км, 15 км-ын зайн уралдааныг хөтөлбөрт оруулсан явдал аж. Эрэгтэй 30 км-ийн бөөн гараа, цуваа гараанд Хилчин клубийн тамирчин олон улсын мастер Б.Бямбадорж тус бүрд алтан медаль хүртсэн бол эмэгтэй бөөн гараа, цуваа гараа (тэшик техник)-нд Алдар клубийн тамирчин спортын мастер Э. Ариунтунгалаг хос алтан медаль хүртжээ.
Эрэгтэй 30 км-ийн бөөн гараа (сонгомол техник)
1.ОУХМ Б.Бямбадорж (Хилчин)
2.СМ Б.Ачбадрах (Хилчин)
3.СМ О.Гантулга (Алдар)
Эмэгтэй 15 км-ийн бөөн гараа (сонгомол техник)
1.СМ Э.Ариунтунгалаг (Алдар)
2.СМ Ж.Халиунаа (Хилчин)
3.СМ А.Энхтуул (Хилчин)
Эрэгтэй 15 км-ийн цуваа гараа (тэших техник)
1.ОУХМ Б.Бямбадорж (Хилчин)
2.СМ Б.Ачбадрах (Хилчин)
3.СМ Б.Амарсанаа (Алдар)
Эмэгтэй 10 км-ийн цуваа гараа (тэших техник)
1.СМ Э.Ариунтунгалаг (Алдар)
2.СМ А.Энхтуул (Хилчин)
3.СМ Ж.Халиунаа (Хилчин)
Сэтгэгдэл ( 0 )