Өнөөдөр Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тиморын Дилит эй урьдчилсан тоглолтоо хийнэ. Энэхүү тоглолт Зүүн Тиморын цагаар 16 цагт, Монголын цагаар 15 цагт болох юм. Өнөөдрийн тоглолтын дараа манай шигшээ баг нутгийнхаа талбайд Зүүн Тиморын багтай хариу тоглолт хийх юм. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялалт байгуулбал Азийн 46 орны шигшээгээс шилдэг 40-д багтана. Улмаар 5 багтай хэсэгт дахин хуваарилагдаж нийт 8 тоглолтыг айлын болон өөрийн талбайд хийх юм. Хэрэв хэсгийн тоглолтоос бид чансаагаараа эхний 36-д шалгарч чадвал дахин 6 тоглолтыг айлын болон өөрийн талбайд хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )