100 буудалт даамын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхэллээ. Тэмцээнд 60 даамчин (эрэгтэй 40, эмэгтэй 20) өрсөлдөж байна. УАШТ энэ сарын 16-ны өдөр өндөрлөж, медальтнууд тодрох юм. Дашрамд, манай улс залуучуудын ДАШТ-ийн эрэгтэй, эмэгтэй ангилалаас тус бүр нэг медаль хүртээд байна. 2000 онд дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан бол өнгөрсөн жил спортын мастер Ц.Сүхбат хүрэл медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )