ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтод манай улс Зүүн Тиморын шигшээ багтай таарч тоглосон. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт маргааш Улаанбаатар хотноо 16 цагт явагдах бөгөөд манайх гурван гоолын зөрүүгээр хожиж ДАШТ-д оролцох эрхийн төлөө шалгарч үлдэх юм. Зүүн Тиморын шигшээ багийнхан манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд дэлхийн чансааны 187-д бичигддэг аж. Шигшээ багийн тамирчид нь Бразил гаралтай Португальчууд юм байна.
Сэтгэгдэл ( 0 )