Монголын хоккейн баг хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Монголын хоккейчид "Challenge cup 2015" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Хятадын Тайван улсын Тайпэй хотод зохиогдсон тус тэмцээн  Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао зэрэг таван улс оролцсон байна. Харин манай тамирчид өчигдөр сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 6-2 хожиж гурав дахь удаагаа хүрэл медалийн эзэн боллоо. Тус тоглолтын шилдгээр ОУХМ Г.Тамир тодорлоо. Харин манай багийн нийт 4 тоглолтын шилдгээр ОУХМ Н.Мишигсүрэн тодорчээ. Шагналыг МХХ-ны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан гардуулан өгсөн байна. Харин Монголын шигшээгийн хувьд Н.Мишигсүрэн дасгалжуулагчийн удирдлагад оролцсон манай хоккейчид эхний тоглолтод Макаогийн шигшээг 8:1-ээр хожсон ч АНЭУ, Тайваны багуудад хожигдсон юм. Тус тэмцээнд Алтан медалийн төлөө АНЭУ, Тайваны багууд өрсөлдөж 4-5 харьцаагаар Тайваны баг алтан медаль хүртэж, АНЭУ мөнгөн медалийг хүртжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 03 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top