Гүржийн Тиблис хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144, нийт 345 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 8 жүдоч хүч үзэж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Мөн нэг тавдугаар байр эзэлсэн бөгөөд эхний өдрийн дараах байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн манай шилдэг тамирчин Д.Төмөрхүлэг Тиблисын татамид босоо байж, алтан медалийн тавцанд зогслоо. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Унгарын Замбори Бенсиг, гуравдугар тойрогт Польшийн Бета Александрыг, хэсгийн аваргын төлөө Оросын Якоб Шамиловыг буулгаж авсан. Улмаар мөнгөн медалын төлөө Азербайжаны Шихализада Нижатыг буулгаж авсан бол аваргын төлөө Израйлийн бөх Шимайлов Баручийг илүүрхэн ялснаар алтан медаль хүртсэн юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн манай шилдэг тамирчин Д.Сумъяа жингийнхээ хүчтэй өрсөлдөгч гэдгийг баталж, түрүүллээ. Манай тамирчин эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Францийн Хеленег, хэсгийн аваргын төлөө Румыны Коринаг буулгаж авсан. Улмаар зооны аваргын төлөө Германы Ропер Мирямыг ялсан бол финалд Словены бөх Влора Бедетиг ялсан юм.
Тэгвэл 60 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Болдбаатар хоёрдугаар тойрогтоо Гүржийн алдарт бөх Амиран Папинашвилид ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин шилдэг бөх гэдгээ баталж, Амираныг нутагт нь ялж, хүрэл медаль дээр буусан билээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан А.Цолмон хүрлийн төлөө Испанийн Лаура Гомезтэй барилдсан ч цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо.
Сэтгэгдэл ( 2 )
Болдбаатар гэнэ шүү Цогтбаатар шүү дээ Болдбаатар аварга яваагүй
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮