Гүржийн нийслэл Тбилиси хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож, 42 орны баг тамирчдаас хоёрдугаар байрт шалгарлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг аваргалсан. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн,90 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медалийн тавцанд зогссон. Харин эмэгтэй тамирчдаас 57 кг-д хүч үзсэн Д.Сумъяа алтан медаль, 63 кг-д Ц.Мөнхзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн. Мөн А.Цолмон шагналт тавдугаар байр, О.Жавзмаа долоодугаар байрт эзэлсэн амжилтыг үзүүллээ. Энэхүү тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Bayar hurgey. Japan korea oroltsoogui temtseen u.