Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийх юм. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт орон нутгийн цагаар 16.00 цагт эхэлнэ. Тоглолт Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхлэх юм. Ирэх онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байгаа бөгөөд “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан.
Сэтгэгдэл ( 0 )