Б.Мөнхзаяа МУ-ын дээд амжилтыг дахин шинэчлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

“Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ. БНХАУ-ын Чүнчон хотод болсон олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлагад гурван тамирчин оролцож хурд, хүч ур чадвараа сорьсон байна. Тэднээс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа 42 км, 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тэмцээний шилдэг 10-т багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top