Өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 1-ний хооронд Самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Тэрбишийн нэрэмжит залуучуудын УАШТ, Орхон аймгийн "Хангарьд" спорт цогцолборт боллоо. Орхон аймгийн самбо бөхийн холбоо, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 22 байгууллагын 241 эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийг багийн дүнгээр "Аврагч" спорт хороо тэргүүлж, "Женко" клуб, "Хилчин" спорт хорооны тамирчид удааллаа. Эмэгтэйчүүдийг багийн дүнгээр "Женко" клуб, СХД, Орхон аймгийн баг тамирчид эхний гурван байрт оров. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Орхон аймгийн Г.Балсанхүндэв, эмэгтэй тамирчнаар СХД-ийн М.Ундрахзаяа нар шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )