Дэлхийн цомд оролцох Монголоос хэн оролцох вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 05

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 11-12-нд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд  А хэсэгт ОХУ, АНУ, Кубын хүчтэй багтай орсон юм. Харин нөгөө хэсэгт сүүлийн хоёр жил дараалан дэлхийн цомын аваргаар тодорсон Иран, мөн Азербайжан, Беларусь, Туркийн баг тамирчд өрсөлдөнө. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө, харин хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, гуравдугаар байр эзэлсэн багууд тавдугаар байрын төлөө өрсөлдөх болно. Манай баг тамирчид ноднин дэлхийн цомд тавдугаар байр эзэлсэн юм.

Дэлхийн цом-2015

«А» хэсэг: ОХУ, Куба, АНУ, Монгол. «Б» хэсэг: Иран, Азербайжан, Беларусь, Турк

Багийн бүрэлдэхүүн:

57 кг – Э.Бэхбаяр, Б.Номин, Д.Цогбаатар

61 кг – Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр

65 кг – Г.Мандахнаран, Б.Батмагнай

70 кг – Г.Идэрхүү, Б.Анхбаяр

74 кг – Д.Гомбодорж, П.Өнөрбат

86 кг – О.Үйтүмэн, П.Өсөхбаатар

97 кг – Д.Хүдэрбулга

125 кг – Ж.Чулуунбат, Н.Золбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top