Энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд А хэсэгт ОХУ, АНУ, Кубын хүчтэй багтай ороод байна. Нөгөө хэсэгт сүүлийн хоёр жил дараалан дэлхийн цомын аваргаар тодорсон Иран, мөн Азербайжан, Беларусь, Туркийн баг тамирчд өрсөлдөнө. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө, харин хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, гуравдугаар байр эзэлсэн багууд тавдугаар байрын төлөө өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнгөрсөн жил дэлхийн цомд тавдугаар байр эзэлсэн.
“Дэлхийн цом-2015” оролцох багийн бүрэлдэхүүн:
57 кг – Э.Бэхбаяр, Б.Номин, Д.Цогбаатар
61 кг – Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр
65 кг – Г.Мандахнаран, Б.Батмагнай
70 кг – Г.Идэрхүү, Б.Анхбаяр
74 кг – Д.Гомбодорж, П.Өнөрбат
86 кг – О.Үйтүмэн, П.Өсөхбаатар
97 кг – Д.Хүдэрбулга
125 кг – Ж.Чулуунбат, Н.Золбоо
Сэтгэгдэл ( 0 )