Хакухо 2020 онд зодог тайлна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

 Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 2020 онд зодог тайлна гэж мэдэгдлээ. Тэрбээр саяхан Токио хотод болсон 2020 оны олимпийн наадмыг сурталчлах арга хэмжээнд оролцох үедээ энэхүү амлалтыг өгчээ. Хакухо аварга хэлэхдээ “Миний аав дархан аварга цолтой бөх. Бас чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг мандуулж явсан алдартан. Хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. Тиймээс би 2020 он хүртэл зодог тайлахгүй. Цаашлаад 2020 оны олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавынхаа гишгэсэн мөрөөр явна. Олимпийн наадмын нээлтийн үеэр их аваргын ёслол үйлдвэл хэчнээн сайхан бэ. Харин олимпийн дараа би албан ёсоор зодог тайлах болно” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(183.177.97.14) 2025 оны 03 сарын 13

good luck

1  |  0
bb(183.177.97.14) 2025 оны 03 сарын 13

Sain saihniig husiye

1  |  0
Damba ah(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Dahiad 20 turuulne

1  |  0
david(112.72.13.125) 2025 оны 03 сарын 13

dajgvi e 2020 on chuluutei xvrne.

1  |  0
,tuke7o(103.10.23.18) 2025 оны 03 сарын 13

2020 оноос наана нь том гэмтэл, бэртэл авахгүй бол сайхан л байна. Гэхдээ 4 жил чанга шүү ХАКУХО

1  |  0
,tuke7o(103.10.23.18) 2025 оны 03 сарын 13

2020 оноос наана нь том гэмтэл, бэртэл авахгүй бол сайхан л байна. Гэхдээ 4 жил чанга шүү ХАКУХО

1  |  0
Top