Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шигшээ багуудын шинэчилсэн чансаанд хэд хэдэн томоохон өөрчлөлт гарчээ. Учир юу гэвээс өнгөрсөн сард Азийн багууд 2018 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтын урьдчилсан шатны тоглолтууд, мөн Европын багууд 2016 оны ЕАШТ-ний сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтуудаа хийсэнтэй холбоотой юм.
Энэ удаад чансааг тэргүүлэгчдийн байрлал (1. Герман, 2. Аргентина) өөрчлөгдсөнгүй. Харин өнгөрсөн сард 2018 оны ДАШТ-ний Азийн бүсийн сонгон шалгаруулалтын урьдчилсан шатны тоглолт хийсэн шигшээ багуудын байруудад голлох өөрчлөлтүүд орсон бөгөөд нийт явагдсан 135 тоглолтын 25 нь 2016 оны ЕАШТ-ний сонгон шалгаруулалтын, 26 нь дэлхийн аваргын Азийн бүсийн сонгон шалгаруулалтын урьдчилсан шат, үлдсэн 84 нь нөхөрсөг тоглолт байв. Шинэчилсэн чансаанд манай шигшээ баг 200 бичигдэж байна. Хэрвээ Зүүн Тиморыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулган авч, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан бол чансааны 160-р байр хүртэл урагшлах боломжтой байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шанага Ганболддоо баярлалаа хөөө
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮