Өнөөдөр Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны зааланд Жүдо бөхийн Багийн УАШТ эхэллээ. Энэхүү тэмцээн Спортын мастер, нэрт дасгалжуулагч Дамбын Гансүх агсны нэрэмжит болон зохион байгуулагдаж байна. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 3 дахь удаагийн багийн УАШТ өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбооноос спортын мастер, нэрт дасгалжуулагч "Буурал" хэмээх Дамбын Гансүх агсны нэрэмжит болгон зохион байгуулж байна. Б.Ууганбаатар Тэмцээний ерөнхий шүүгч Олимп, дэлхийн аваргууд тэргүүтэй манай улсын шилдэг жүдочид хүч сорьж буй жүдо бөхийн багийн УАШТ-д эрэгтэй 13, эмэгтэй 10 багийн нийт 140 гаруй тамирчид өрсөлдөж байна. 3 дахь удаагийн багийн УАШТ-д анх удаагаа гадны баг тамирчид, тодруулбал Сингапурын шигшээ баг хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Тэмцээнд оролцогч нэг баг 8 хүний бүрэлдэхүүнтэй байх ба эрэгтэйчүүд 66, 73, 81, -90, +90, эмэгтэйчүүд 52, 57, 63, -70, +70 гэсэн 5 жинд хүч үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )