Жүдочид олимпийн эрхийн оноо олгох ээлжит тэмцээнээ зорино

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Олимпийн эрхийн оноо оолгох жүдо бөхийн гранпри тэмцээн ирэх сарын 1-нд Хорватын Загреб хотод явагдана. Тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Монголын жүдо бөхийн шигшээ багтай Сингапур, Словенийн жүдочид хамтарсан бэлтгэл хийж эхлээд байна. Сингапураас 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 14 хоногийн бэлтгэл хийнэ. Харин Словениос -78 кг-ын жингийн тамирчин туршлага судлахаар дасгалжуулагчийнхаа хамт манай улсад иржээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top