Нийслэлийн БТСГ, Нийслэлийн боловсролын газар, “Их талын дуулиан” төрийн бус байгууллагаас ес дэх жилдээ зохион байгуулсан “Дуулиан 2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалын тэмцээний аваргын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Зургаан сарын турш явагдсан тэмцээн гурван үе шаттай байсан бөгөөд эхний шат өнгөрсөн аравдугаар сарын 18-нд эхэлж нийслэл хотын есөн дүүргийн 30000 гаруй тамирчин оролцсоноос гуравдугаар шатанд 184 багийн 1800 гаруй баг тамирчид аваргын алтан медалийн төлөө өрсөлджээ.
Тэмцээний дүн
Хөвгүүд. 11 нас
Аварга: “Хүчит чулуут” ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 79-р сургуулийн Шинэбаяр
Шилдэг хаалгач: 24-р сургуулийн Б.Агар
Шилдэг тоглогч: 5-р сургуулийн Мөнхжаргалан
Хөвгүүд. 13 нас
Аварга: “Хас банк” ивээн тэтгэгчтэй 40-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 40-р сургуулийн Дөлгөөнтэнгис
Шилдэг хаалгач: 24-р сургуулийн Чингүүн
Шилдэг тоглогч: 71-р сургуулийн Отгонбаатар
Хөвгүүд. 15 нас
Аварга: Худалдаа хөгжлийн банк ивээн тэтгэгчтэй 14-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 14-р сургуулийн Содбилэг
Шилдэг хаалгач: “Оюуны ундраа” сургуулийн Тэлмүүнтамир
Шилдэг тоглогч: 58-р сургуулийн Мөнхтэмүүлэн
Хөвгүүд. 17 нас
Аварга: “I Concept” ХХК ивээн тэтгэгчтэй 20-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 20-р сургуулийн Тэмүүжин
Шилдэг хаалгач: 75-р сургуулийн Эрдэнэжаргал
Шилдэг тоглогч: 92-р сургуулийн Цолмонбаатар
Хөвгүүд. 20 нас
Аварга: МҮИС
Охид. 11 нас
Аварга: Ард даатгал ивээн тэтгэгчтэй 107-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 85-р сургуулийн Болор-Эрдэнэ
Шилдэг хаалгач: 107-р сургуулийн Номин-Эрдэнэ
Шилдэг тоглогч: 107-р сургуулийн Сайнжаргал
Охид. 13 нас
Аварга: “Миг даатгал” ивээн тэтгэгчтэй 92-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: Амгалан сургуулийн Есөнцацрал
Шилдэг хаалгач: 92-р сургуулийн Хонгорзул
Шилдэг тоглогч: 41-р сургуулийн Тунгалаг
Охид. 15 нас
Аварга: 57-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 14-р сургуулийн Энхтэнгэр
Шилдэг хаалгач: 57-р сургуулийн Мишээл
Шилдэг тоглогч: 57-р сургуулийн Солонго
Охид. 17 нас
Аварга: 41-р сургуулийн баг
Шилдэг мэргэн бууч: 41-р сургуулийн Ундрах
Шилдэг хаалгач: 53-р сургуулийн Амартайван
Шилдэг тоглогч: “Амгалан” сургуулийн Энхтуул
Охид. 20 нас
Аварга: МУБИС-ийн баг
Шилдгийн шилдэг тамирчин: 20-р сургуулийн Тэмүүжин
Сэтгэгдэл ( 0 )