Б.Буджаргал хоёр дахь өдрөө гүйж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

“Өөрийгөө ялах” нэртэй зургаа ба 10 өдрийн хэт холын зайн гүйлтийн ДАШТ ням гаригт АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас хөнгөн атлетик, уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал болон ахмад эмэгтэй ангилалд хоёр бүсгүй өрсөлдөж байна.

Энэ жил хоёр дахь удаагаа оролцож буй Б.Буджаргал гүйлтээ Монголын орныхоо хөгжлийн төлөө хэмээн “Хөгжлөө эхлүүлцгээе” уриатай оролцож байна. Цахим ертөнцөд идэвхтэй байдаг тэрээр гүйлтийн ач тусыг твиттер(Budjargal_com) хуудсаар олонд түгээдэг. Тэрээр “Бидний хичээл зүтгэлээс улс орны ирээдүй хамаарах учраас хэцүү бэрхийг тоочиж зовлон ярилгүй хөгжил өөд тэмүүлцгээе! Гүйлт хүний оюун ухааныг хөгжүүлдэг. Таныг гүйхэд цусан хангамж, үүний хамтаар хүчилтөрөгч, ялангуяа, тархины цусан хангамж 25 хувиар нэмэгдэнэ. Шинжлэх ухаан үүнийг аль эрт нотолсон байна. Энэ дүгнэлтийн үнэн эсэхийг гүйлтээр хичээллэгчид сайн мэднэ. Хурдтай гүйснээр биед байгаа нүүрс усны нөөцөө хоосруулж, өөх тосоо хадгална гэдгийг санаарай. Урт замын тайван гүйлт л жинг навс буулгадаг. Таны биеийн жин 70кг байхад Та цагт 10км замд гүйснээр 700 килокалорийг шатаана. Биеийн жингээ хасахад гүйх хугацаагаа 1 цагаар нэмэхэд турна. ” хэмээжээ.

Б.Буджаргал гүйлтийн спортоор 19 жил хичээллэж байгаа манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин юм. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Ингэхдээ 2013 онд 24 цагт 180 км гүйж улсын дээд амжилт тогтоосон.

Өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн ДАШТ-д ямар ч бэлтгэлгүй оролцоод 485 км гүйж, тавдугаар байр эзэлсэн байна. Харин энэ жил арван өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор эртнээс бэлдсэн тэрээр БНСУ-д нэг, АНУ-д хоёр сарын бэлтгэл хийжээ. Нью-Йорк хотын Төв цэнгэлдэхэд болж буй тэмцээний хоёр дахь өдөр бороо орсон ч тамирчид гүйсээр байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buda(114.111.166.167) 2015 оны 04 сарын 24

tegeed eheltsen bgan bishu

0  |  0
эрдэнэт(202.21.115.36) 2015 оны 04 сарын 23

юу гэнээ луйварчдаасаа салъя гэнээ энэ өөрөө луйвар хийх гээд л эрдэнэтээр нүх хайгаад гүйж явсан өмнөговийн гүйдэг шар байна дээ өөрөөсөө эхэл дээ будаа

0  |  0
sorhon(112.72.13.12) 2015 оны 04 сарын 22

amjilt ^-^

0  |  0
Top