Бразилын Рио хотноо 2016 оны зуны олимпийн наадам болох билээ. Манай тамирчдаас Риогийн олимпт оролцох анхны эрхийг Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медаль О.Гүндэгмаа аваад байсан. Тэгвэл хоёр дахь эрхийг марафон гүйлтийн шилдэг тамирчин Б.Сэр-Од авчээ.
Тэрбээр Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн “Гамбург марафон Мэйжор” тэмцээнд 2:10:15 гэсэн үзүүлэлтээр шилдэг арваас зургадугаар байрт орж “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрхээ биелүүлсэн байна. Тэгвэл Марафон гүйлтийн манай улсын шилдэг эмэгтэй тамирчин, ОУХМ Л.Отгонбаяр 2:38:51 гэсэн амжилтаар 11 дүгээр байрт шалгарч хувийн амжилтаа шинэчлэн тогтоожээ. Мөн наймдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхээ авч чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )