Чөлөөтийнхөн Катарыг зорилоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Катар улсын Доха хотод энэ сарын 6-9-ний өдрүүдэд  болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр хилийн дээс алхаж байна.

Эрэгтэйчүүдийн  чөлөөт бөхийн Ази тивийн ХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII удаагийн аварга шалгаруулах тэмцээн Доха хотын 2000 үзэгчийн суудалтай “Aspire” спорт цогцолборт 3 дэвжээн дээр явагдах аж. Тэмцээний үеэр Азийн чөлөөт  бөхийн холбооны их хурал болох бөгөөд хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох юм байна.

 Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүд 25 алт, 28 мөнгө, 39 хүрэл медаль нийтдээ 92 медаль хүртсэн бол эмэгтэй тамирчид маань  4 алт, 23 мөнгө, 26 хүрэл медаль нийтдээ 53 медаль, бүгд 145 медаль хүртээд байна.

Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх Монголын баг  тамирчид:

 ЭРЭГТЭЙ:

 57 кг: Э.Бэхбаяр

 61 кг: Б.Номин

 65 кг: Г.Мандахнаран

 70 кг: Г. Идэрхүү,

 74 кг: Д.Гомбодорж

 86 кг: П.Өсөхбаатар,

 97 кг: Д.Хүдэрбулга

 125 кг: Н. Золбоо

 Дасгалжуулагчид: Ц.Цогтбаяр, Б.Баяраа

 ЭМЭГТЭЙ:

 48 кг: Ц.Бямбазаяа,

 53 кг: Э.Даваачимэг

 55 кг: П.Орхон,

 58 кг: Э. Гантуяа

 60 кг: Т.Мөнхтуяа

 63 кг: Э.Цэвэгмид,

 69 кг: Ш.Түмэнцэцэг

 75 кг: Б.Одончимэг

  Дасгалжуулагчид: Б.Батбаяр, Т.Сүхбаатар

 Эмч: Ч.Насанбат

 Шүүгч: Л.Болормаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top