Маргааш чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгаа. Гэтэл тус тэмцээнийг зорьсон манай улсын гурван тамирчин Дубайн онгоцны буудлаас нутаг буцсан талаар мэдээлэл байгаа. Энэ талаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа "Катарын Дохад" өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж, сураглаж, хөөцөлдөж, цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна. Манайхаас бусад Узбьек зэрэг улсууд байна" хэмээн жиргэсэн байна. Ингэснээр Монгол руу буцсан тамирчин маргааш эхлэх тэмцээнд орох боломжгүй болж байгаа бөгөөд бусад тамирчид хуваарийн дагуу тэмцээндээ оролцохоор болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
araichdee Davga ahaa
Энэ тэнэг Дагвадорж ажлаа цагт нь хийхгүй яасан юм бэ! Энд тэнд архи авгайтай орооцолдож завааралгүй сонгуульт ажлаа хийл дээ!!!!