Өнгөрсөн сарын 23-нд Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээнд Ч.Даншпунцаг гэх 9 настай хүү оролцсон. Хэдийгээр Монголын даамын холбооноос тамирчдыг зохион байгуулж тэмцээнд авч явах үүрэг хүлээсэн ч замын зардлыг тамирчид хувийн зүгээс гаргаж тус тэмцээнд оролцсон байна. есөн настай Ч.Дашпунцаг хүү тэмцээнд маш амжилттай оролцож Ази тивийн аварга болжээ. Түүний хувьд тэмцээнд явахад замын зардалд нэг сая төгрөг дутаж ард түмнээс тусламж гуйж байсан.Түүнд УИХ-ын гишүүн Х.Баттулга нэг сая төгрөг, Д.Ганбат 200.000 төгрөг хандивласнаар тэмцээнд оролцож бахархмаар амжилтыг үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
tusalj demjsen buh humuust bolon ene huud uneheer bayrlaj bn
Mundag xuurxun xuuxed ve, all the best
ymar mundag xvv ve bayar xvrgey