Дэвид Бекхэм таргалалтын эсрэг хоолны дэглэм барьж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Өнгөрсөн амралтын өдөр алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм дөчин насны босгыг алхасан билээ. Тэрбээр амттанд донтож, унтахаасаа өмнө 1-2 ширхэг шоколад иддэг болсон гэнэ. Ингэснээр түүний хувьд огцом жин нэмж байгаа  бөгөөд түүний гэргий Викториа нөхрөө хэтэрхий их таргалж байгаад нь санаа зовниж, оройн хоолондоо цагаан хоол идэх болсон байна. “Microsoft” компани саяхан “Та хэдэн настай харагддаг вэ?” гэх програмыг зохиож, интернэтэд байршуулсан билээ. Тус програм таны зургийг шинжлээд, насыг нь тодорхойлдог юм. Тэгвэл Бекхэм 40 настай ч тус програмын үр дүнгээр 52 настай мэт харагдаж байгаагаа мэдсэн байна. Бекхэм фэйсбүүктээ “Бурхан минь. 52 нас гэнээ. Өнөөдрөөс залуу харагдах бүхий л аргыг хэрэглэх болно. Турахаа амалж байна” гэж бичжээ. Тиймээс Бекхэм өөрийн гадаад төрхөндөө анхаарал тавьж залуужихын тулд хоолны дэглэм барьж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top