Өчигдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигд Катарын Доха хотод эхлэсэн. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 86, 125 кг, эмэгтэй 58 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо. 57 кг-ын жинд барилдсан Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, Японы бөх Фумитака Моришита, Энэтхэгийн бөх Рахул Баласанев Аварег нарыг ялж мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын бөх Хак Жинг Лонгийг 3:0 онооны харьцаагаар ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Киргизийн бөх Самат Надырбек Уулуг 4:1 онооны харьцаагаар ялснаар Азийн аварга боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ОУХМ П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртжээ. Харин өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74,97 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг жингүүдийн барилдаан болох юм. Манай бөхчүүдээс 61кг-д ОУХМ Б.Номин, 70 кг-д Г.Идэрхүү, 97 кг-д Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй 48 кг-д Ц.Бямбазаяа нар барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )