Тулгууртай харайлтын нэрт тамирчин, үзэсгэлэнт бүсгүй Елена Исинбаева ОХУ-ын Зэвсэгт хүчинд зүтгэхээр болсон байна. Тэрбээр зэвсэгт хүчинд алба хаах таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд армийн спортын клуб ЦСКА-гийн хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдэгджээ. ахмад Исинбаеваг Армийн спортын төв клубын хөнгөн атлетикийн сургагчийн албан тушаалд томилсон” хэмээн хэвлэлийн төлөөлөгч Власов хэлжээ.Түүний хэлснээр, армийн клубын бүтцэд 14 спортын багийг оруулан 400 гэрээт цэргийн албан хаагчийн албан тушаалыг бий болгожээ. Гэрээ байгуулсандаа Исанбаева өөрөө баяртай байгаа гэнэ.Энэ оны хоёрдугаар сард Исинбаева спортод эргэн ирж буйгаа зарлаж, армийн клубын тамирчин болсон гэдгээ мэдэгдсэн юм. Олимпийн хоёр удаагийн аварга Исанбаева “Рио-де-Жанейро-2016”-д оролцох эсэхээ энэ оны сүүлээр хэлнэ гэж амласан юм.
Сэтгэгдэл ( 0 )