Доха хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан хүнд жингийн гурван тамирчин визний зөрчлөөс болоод хил нэвтэрч чадаагүй. Тэгвэл Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдаж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар болсон. Ийм шийдвэр гаргаагүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа оруулах эрхгүй болох байлаа.
Ямартаа ч тэд эхнээсээ амжилттай барилдаж байна. 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар ялсан бичлэгийг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
mundag ymaa
Amjilt chadvarlag bna sh uu
Bolooshde. ingeed l manaihan tsaanaa l neg hiimoritoi shuu. buh tamirchiddaa amjilt husie.