Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын арга хэмжээ үргэлжилж байна. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015.05.10/ биллиардын тэмцээн болж байна.
Биллиардын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар гэсэн 9 байгууллагын 18 тамирчин оролцож байна. Багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөж ялагчаа тодруулах юм.
Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд жил бүр долоон төрлөөр спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )