Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байсан гурван тамирчин визний асуудлаас болж саатуулагдан, эх орондоо ирсэн . Энэ асуудал нилээд даамжирч хуурамч визний асуудал болон хувирч цаашлаад Монголын Чөлөөт бөхийн холбоог тэр чигээр нь асуудалд оруулж эхэллээ. Өөрөөр хэлбэл Чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, холбооны зарим албан тушаалтнууд санал нэгдэн "Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо" байгуулсан байна. Тэд маргааш "Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагаас мэдээлэл хийх юм. Энэ үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн мэдээлэл хийх юм. Хэвлэлийн бага хурлын дараа Түр хорооны гишүүд МЧБХ-нд Шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
manai Mongol uls neg bol hereldeed, neg bol heregtei hereggui baahan bayaruud temdegleed suudag iim l uls bolj