Дэлхийн алдарт хөлбөмбөгч Криштиан Роналду газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балба улсын хүүхдэд туслахад зориулсан “Save the Children" санд долоон сая еврог хандивлажээ.Түүний хувьд өөрийн дугаарын хэмжээгээр хандив өргөсөн нь энэ гэнэ. Мөн тэрбээр өөрийн цахим хуудсаар Балба улсад тусламжийн гараа сунгахыг хүмүүст уриалжээ.Роналду өмнө нь Газын зурвасын зөрчил мөргөлдөөн болон цунамид өртсөн Индонезийн хүүхдүүдэд туслахаар хандив өргөж байсан юм. Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 8000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )