Манай улсын шилдэг сагсчидын нэг Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг болох "PBA"-г зориод багагүй хугацаа өнгөрөөд байна. Хэдхэн хоногийн өмнө Т.Санчирын баг “PBA Governer`s cup” улирлын тоглолтонд “Толк Ин Текст” багтай тоглож 91:95 онооны харьцаагаар хожигдсон. Уг тоглолтонд Т.Санчирыг огт тоглуулаагүй. Үүнийг “Барангая Жинебра” багийн Филиппин болон Монголын фенүүд нь дургүйцлээ олон нийтийн цахим хуудсаар илэрхийлэн бухимдацгаасан юм. Харин энэ талаар Т.Санчир: Бүх зүйл асуудалгүй ээ. Өнөөдөр тоглоно. Гарааны тавд гарч тоглоно хэмээжээ. Тоглолт өнөөдөр 20.00 цагаас эхлэх бөгөөд Т.Санчирын баг Kia багийн эсрэг тоглох юм. Юутай ч “Барангая Жинебра” багийн дасгалжуулагч Фрэнки Лим энэ удаа Т.Санчирт боломж олгохоор шийджээ.
Сэтгэгдэл ( 0 )