Катарын Доха хотноо өчигдөр эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа түрүүлж, эх орныхоо төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Тэрбээр аваргын төлөө Японы жүдоч Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Барилдааны үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө манай тамирчин зүүн мөрөндөө гэмтэл авсан ч барилдаанаа дуусгаж чадсан аж.
Түүнчлэн тэмцээний эхний өдөр манай тамирчин М.Уранцэцэг (48 кг), М.Бундмаа (52 кг) нар мөнгө, Д.Төмөрхүлэг (66 кг), Г.Одбаяр (73 кг) нар хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Judo.giihon dajgui sain yavaa ni battulgiin huch. Tehed cholootiihon yaj bn teneg buduuleg bolovsrolgui dagvadorj sumiyabazar 2s bolj neg l oodoo garahgui bn. Yum buhniig uur omog gar dalailtaar shiideh gdg buduuleg ger buld ussun hun gj turulhiin yum turulhiin l bhiin. Udam tasrahgui yumda