Монгол улсын тамирчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээн болох "PBA"-д тоглож эхлэсэн билээ. Тэгвэл өчигдөр Т.Санчирын баг Kia Carnival багийн эсрэг тоглож улирлын эхний хожлоо авлаа. Өмнөх тоглолтонд "Толк ин Текст" багтай тоглож 91:45 онооны харьцаагаар хожигдсон бөгөөд манай тамирчин тоглолтонд оролцоогүй сэлгээний суудалд суусан юм.
Өчигдөр 20:00 цагт болсон тоглолтын талаар спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган: “Санчирын баг Ginebra Kings улирлын эхний хожлоо авлаа! Мэнни Пакъяаогийн багийг 105-98 аар хожив! Санчир гараанд гарч, 18 минутанд 8 оноо авсан бол багийн гол довтлогч Орландо Жонсон 42 минутанд 47 оноо, 17 самбар авч, бас нэг гайхалтай тоглолтыг үзүүллээ.
Санчирын маань хувьд хамгаалалт дээр үнэхээр сайн байж, ялангуяа эхний хагаст багаа сэргээсэн довтолгоонуудыг хийж, Хинебра 2-р үеийг илүү дуусгаж чадсан юм. Тоглолтын 2-р хагаст довтолгоо ихэвчлэн Жонсоноор явсан ба манай хүнийг 4-р үед бас л гаргасангүй. Гэхдээ чамлахаар чанга атга шүү дээ, Санчирын гараанд гарсан тоглолтонд баг нь ХОЖНО гэдэг хамгийн чухал зүйл!!!” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ойлгож ядах юу байнаа. Сагсан бөмбөг чинь 4 үе тоглодог доо. Тоглолт бүрийн хооронд завсарлага авдаг даа. Санчирын гарж тоглосон үе өндөрлөхөд тэдний баг нөгөө багаасаа оноогоороо илүү байсан гэсэн үг. %-(
yu yariad bainaa .4-r ued garaaguy gechikheed khojil awchirlaa gedeg chini yu we?