Буудлагын Дэлхийн цомын тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд манай тамирчин ОУХМ Г.Нандинзаяа IV байрт шалгарч, “Рио де Жанейро 2016” олимпийн наадамд оролцох эрхээ биелүүлжээ. Энэ төрөлд нийт 106 тамирчин өрсөлдсөнөөс Серб, Хорват, Данийн мэргэн буучид медалийн тавцанд гарч, “Инчон 2014” Азийн наадмын аварга ОУХМ Ч.Нарантуяа VIII байр эзэлсэн байна. Хэрвээ тэрбээр хоёр байр урагшилсан бол мөн л олимпийн эрх авах байв. Буудлагын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн охин Г.Нандинзаяа нь өдгөө 21 настай бөгөөд оюутны ДАШТ-ээс алт, Универсиад наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хууеээ. Ямар хоорхон юм бэ