Б.Батцэцэгт хагалгаа үнэгүй хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Монголын чөлөөт бөхийн тамирчин, нэгэн үе тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож гялалзаж явсан тамирчин Баатарзоригийн Батцэцэг бэртэл гэмтлийн улмаас барилдаж чадахгүйд хүрсэн. Түүнд хагалгаа хийлгэж спортын ертөнцдөө эргэн хөл тавихад 20 сая төгрөгийн хагалгаа хийлгэх хэрэгтэй талаар цахим ертөнцөөр мэдээллэж байсан. Тэгвэл түүнийг эргүүлэн дэвжээнд гаргахын тулд түүнд туслах аян өрнүүлж байгаа. Ирэх долоо хоногт Б.Батцэцэг УБ Сонгдо эмнэлэгт эхний ээлжийн мэс ажилбар болох "хадаас авахуулах" эмчилгээг хийлгэхээр болжээ.

 Үүний дараагаар MRI хийлгэж гэмтэлтэй өвдөгний одоогийн байдал, ямар эмчилгээ мэс засал хийх ёстойг шийдэх гэнэ. Энэ мэс ажилбарыг УБ Сонгдо эмнэлэгийн Үе мөч, Ортопед мэс заслын эмч нар Монголын залуу тамирчдыг дэмжих үүднээс үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ. Хагалгаа хийлгэсний дараа гам сайн баривал дэвжээндээ гарч, дахин барилдахад саад болох зүйлгүй гэж эмч нар дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top