Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байгаа юм.
Ингээд мэргэжлийн тамирчдын 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ, Б.Сэр-Од түрүүллээ. Түүний хувьд арын тамирчнаа 1 км зайд орхисон хурдтайгаар гүйсээр ийнхүү түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ. Сүүлийн тамирчид одоо бариандаа орж байна
Тэмцээд 16 орны тамирчид оролцож байгаа юм. Тодруулбал, БНХАУ, ОХУ-ын Халимаг зэрэг олон улсын тамирчид гээд нийтдээ 20 мянга гаруй хүн оролцож байгаагийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй) буй.
Түүнчлэн 42 км-ийн зайд түрүүлсэн тамирчин 10 сая төгрөгийн шагнал хүртэх юм.
Сэтгэгдэл ( 0 )