Энэ өдрүүдэд Сингапур улсад Сурагчдын шатрын Ази тивийн АШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчид 6 насны 12 ангилалд оролцож байгаа юм. Тэмцээний блиц төрөлд манай улсын шатарчид долоон медаль хүртжээ.
Тодруулбал, 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ алт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд ДМ Цог-Очирын Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Ганганбарсын Маралгуа мөнгө, Энхсайханы Удвал хүрэл, 14-15 насны хөвгүүдийн ангилалд ФДМ Бямбасүрэнгийн Гарьдмагнай алт, 16-17 насны ангилалд ДМ Эрдэнэпүрэвийн Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд ДМ Одгэрэлийн Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр стандарт төрөл үргэлжлэн явагдаж 6-р сарын 7-ны өдөр дүнгээ гаргана.
Сэтгэгдэл ( 0 )