Т.Санчир дахин Филиппин улсад тоглоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир хоёр сарын хугацаанд Филиппин улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ.Тэрбээр Филиппин улсын сагсан бөмбөгийн үндэсний лигийн "PBA" багт  тоглохоор гэрээ байгуулаад байсан.Гэвч тэрбээр гэрээгээ дуусгалгүй эх орондоо буцаж ирээд 10-аад хонож байгаа юм. Түүний хувьд өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцласан бөгөөд хэлж байгаагаар нь түүнтэй анх гэрээ хийсэн дасгалжуулагч ажлаа сольж оронд өөр дасгалжуулагч ирсэн аж. Шинэ дасгалжуулагчтайгаа ойлголцож чадаагүй тул ийнхүү гэрээгээ цуцлажээ. Гэхдээ Т.Санчирт тус улсын хоёр ч багаас хамтран ажиллах санал ирсэн бөгөөд тэрбээр ирэх 12 сард дахин Филиппин улсыг зорих аж. Тэрбээр "PBA"-гийн дасгалжуулагч надад үнэхээр боломж, шаанс өгөхгүй байсан гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(183.81.169.22) 2015 оны 06 сарын 21

Haltar plippinchuud yagaad l manai tamirching ul toogood bn. Tegeh tusam ni alaad uzeltseed og. Amjilt gargaad..

0  |  0
бббб(124.158.93.67) 2015 оны 06 сарын 19

амжилт хүсье

0  |  0
Batzaya Altantsetseg(112.72.13.234) 2015 оны 06 сарын 19

Sanchiraa. Chi chadah heregtei, mongold chamd notlood bh ym odoo bhgui, bugd chamaig medne, bugd demjij bn. odoo daragin alhmaa hiigeerei zaawal. helehed amarhan bh l daa, gehde uzeed aldarai.

0  |  0
Top