Английн хөлбөмбөгийн алдарт “Манчестер Юнайтед” клубын төвийн хамгаалагч асан Рио Фердинанд хайртай эхнэрээ өвчний улмаас алдсанаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирлээ. Түүний эхнэр, гурван хүүхдийг нь төрүүлсэн Ребекка Эллисон өнгөрөгч тавдугаар сарын 2-нд 34 насандаа хөхний хорт хавдраар нас барсан юм. Үүнээс хойш уйтгар гунигт автсан Рио сая л олны өмнө гарч ирж Парист зохиогдож буй “Louis Vuitton”-ий эрэгтэйчүүдийн загварын шоун дээр ил гарав. Тэрбээр уг шоуг үзэхээр Англиас хүрэлцэн иржээ. Өдгөө 36 настай хөлбөмбөгчин эр өнгөрөгч тавдугаар сарын 30-нд мэргэжлийн хөлбөмбөгт 18 жил зүтгэсэн карьераа дуусгаж, хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Нөгөөтэйгүүр төвийн хамгаалалтын ноён нуруугаар тоглуулах олон жижиг баг байсан ч Рио татгалзсан юм. Тэр эхнэрээ алдахдаа “Миний амьдралын хамгийн хүнд үе” гэж хэлж байсан бөгөөд үүний дараа зодог тайлсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Mundag er hun bna. Er nuhur iim l bh yostoi bh daa