Оросын олимпийн гурван аварга Монголд барилдана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Жил бүр Монгол Улсад зохион байгуулагддаг жүдо бөхийн “Чингис хаан гран-при” тэмцээн ирэх долдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдоно. Уг тэмцээнд Оросын жүдо бөхийн олимпийн гурван аварга ирж оролцоно гэж ОХУ-ын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахоах дасгалжуулагч Дмитрий Морозов “ИТАР-ТАСС” ярьжээ. Тодруулбал, 2012 оны Лондонгийн олимпийн жүдогийн төрлөөс алт авсан Арсен Галстян, Мансур Исаев болон Тагир Хайбулаев нар ирэх аж. Тэд зургадугаар сарын 30 буюу маргааш Монгол Улсад ирэх гэнэ.

Дашрамд дурдахад, 73 кг-д барилддаг Мансур Исаев олон тооны бэртлийн улмаас барилдахгүй байж байгаад “Чингис хааны гран-при”-д анх удаа барилдах бол 100 кг-д барилддаг Тагир Хайбулаев мөн л бэртлийн дараа эргэн ирж байгаа аж. Харин 60 кг- барилддаг байсан Арсен Галстян жин өгсч 66 кг барилдах аж.

Сонирхуулахад, 100 кг-д барилддаг Тагир Хайбулаев Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медаль Н.Түвшинбаярыг 2012 оны олимпод аваргын төлөөх барилдаанд давж алтан медаль авч байсан юм. Тухайн барилдааны өмнө Н.Түвшинбаяр хүнд бэртэл авсан байсан бөгөөд ялагдахад нь уг бэртэл нь нөлөөлсөн билээ. Гэсэн ч мөнгөн медаль хүртсэнээр Н.Түвшинбаяр Монгол Улсаас анх удаа олимпийн хос медальтан болсон юм.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bj(150.129.143.28) 2015 оны 07 сарын 01

Naaduuliig chini ulsiin naadamd barilduulj uzeh yumsan

0  |  0
gomboogiin naiz( nya(112.72.13.191) 2015 оны 06 сарын 30

mongol zaluusdaa amjilt husie. minii mongold har tsagaan hel am tasrah bish bitgii toogooroi

0  |  0
kg(202.21.106.167) 2015 оны 06 сарын 30

Tagir aguu buh shuu.180kg shahdag,tuvshee huuhed 140 kg shahdag.

0  |  0
Top