Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Тоёота корпораци хоёр дахь жилдээ ажиллаж байгаа билээ.
Тус корпорациас өнгөрсөн жилийн баяр наадмаар бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Тоёота Ланд-200 бэлэглэж байсан. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийж, энэ жилийн Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд мөн л Тоёота Ланд-200 автомашиныг бэлэглэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Энэ нь Монгол үндэсний наадмыг дэмжиж байгаагийн илрэл бөгөөд наадмын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй тус компаниас 100 хувь бэлэглэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )