Олон улсын гүйлтийн тэмцээн Төв аймагт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Монголын хөнгөн атлетикийн холбооны санаачлага, Япон улсын элчин сайдын яам хамтарч Тал нутгийн марафон олон улсын тэмцээнийг 19 дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, энэ жилийн тэмцээн Төв аймгийн өндөр дэнжид энэ сарын 26-ны өдөр болох аж. Тэмцээн 10,15, 17 насны ангилалд болж нийт 300 гаруй тамирчин хурд хүчээ сорихоор болжээ.

Япон улаас нийт 150 гаруй тамирчин өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн гадаадын 34 тэр дундаа Өвөрмонголын өөртөө засах орны тамирчид  өрсөлдөх хүсэлтээ илгээгээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top