Хязаалан насанд загал үрээ түрүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орлоо.

Энэ жилийн түрүүгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ.

Аман хүзүү: Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун үрээ

Гуравт: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн 

Дөрөвт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагиийн халзан

Тавд: Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан

Комисс тун удахгүй албан ёсоор мэдээллээ баталгаажуулж зарлахаар хуралдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top