Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын Яам, Швейцарь дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб, Швейцарь-Монголын нийгэмлэг хамтран “EURO 2015” анхдугаар тэмцээнийг 2015 оны наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн Нион хотноо зохион байгуулах гэж байна. Европын орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөлбөмбөгийн спортоор дамжуулан эх орноо гадаадад сурталчлан таниулах зорилго бүхий энэхүү тэмцээн Нион хот дахь Европын Хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн тоглогчдын талбайд болно. Тэмцээнд Швейцари, Их Британи, Герман, Франц, Австри Улсаас нийт 10 баг оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш тоглогчдыг шалгаруулах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Huuhduudiig.orotzuulayaa..