Булган аймгийн Сайхан сумынхан энэ сарын 18-21 өдрүүдэд дөрвөн түмэн адууны баяраа хийлээ. Энэ үеэр болсон улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаанд олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлжээ. Харин улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэсэн байна.
Энэ жилийн улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Н.Түвшинбаяр шинээр Монгол Улсын начин цол хүртсэн А.Алтанхуягт өвдөг шороодсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
That”s a cunning answer to a chlnleaging question